Шилэн кабелийн тухай



wirefinal_071247046658_640x360 Хэрвээ урт шулуун коридорт гар чийдэн тусгавал  ямар ч асуудал алга. Гэрэл явсаар байгаад нөгөө  талд хүрэх нь тодорхой. Гэтэл тахиралдсан  коридорт асуудал үүснэ. Тэгвэл та гэрлийг нөгөө  талд хүргэхийн тулд замд нь толь тавих хэрэгтэй  болно шүү дээ. Гэтэл байдлыг бүр хүндрүүлж олон  тийшээ мушгирсан хонгил гэж төсөөлье. Энд тэнд  баахан толь тавьж байснаа сүүлдээ мэргэн арга  олно. Энэ бол ханаа толиор хийх явдал юм. Хичнээн ч тахиралдлаа гэсэн гэрэл ойсоор байгаад очих газраа хүрнэ. Тэгэхээр та шилэн шөрмөс дотор юу болдгийг бараг мэдчихлээ шүү дээ.

Гол бүтэц болох цөм нь өөрөө шилээр хийгддэг тул элдэв соронзон орон, долгион зэрэг гаднын хүчлэлд өртөх нь бага, ер нь бол гадаад орчноос сайн хамгаалагдсан бүтэцтэй байдаг нь завшаантай хэрэг юм. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүйгээр өндөр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглахад тун тохиромжтой.

Метал болоод бусад материалаар хийсэн кабелиуд одоо ч гэсэн өргөн хэрэглэгдсээр л байгаа. Жишээ нь “ЖиМобайл Нет” ХХК-ийн зэс кабель, Кабелийн телевизийн цагаан зэргийг дурдаж болно. Эдэнтэй харьцуулбал шилэн кабель нь дараах онцлогтой.

-Зурвасны өргөн харьцуулшгүй их. Өөрөөр хэлбэл зэс утсаар дамжуулах хамгийн их мэдээлэл нь тодорхой төвшинд хүрээд зогсдог бол шилэн кабелиар дамжих мэдээллийг өнөөхөндөө хязгааргүй их гээд ойлгочиход болно. Ийм учраас л видео дүрсээ харж ярих гэх мэтийн шаардлагуудыг биелүүлэхэд шилэн кабель л гол үүрэг гүйцэтгэнэ. 108 инчийн асар том дэлгэц дээр нарийвчлал өндөртэй гарах аварга HD видео дүрсийг дамжуулахад шилэн кабелийн тун өчүүхэн хэсэг л ашиглагдана гээд бод доо.

-Илүү нимгэн, илүү тунгалаг. Шилэн шөрмөс тун нарийхан тул нийт утас хэтэрхий том биш байдаг.

-Тоон системтэй тул өгөгдөл алдагдах, хурд унах аюулгүй.

-Шил, гэрэл ашигладаг тул гаднын нөлөөлөлд автах нь бага. Жишээ нь халуун хүйтэн, соронзон гэх мэт.

Шилэн кабельд ганц сул тал байдаг нь түүнийг суурилуулахад өртөг зардал өндөртэй байдаг. Гэвч нэгэнт суурилуулчихсаны дараа хэрэглээд ирэхээр маш ашигтай болох бөгөөд улс орны хэмжээнд авч үзвэл түүнийг аль болох л эртхэн суурилуулаад хэрэглэж байх нь аль алиндаа өлзийтэй. Яагаад гэвэл түүний найдвартай, тогтвортой, өндөр хурдтай гэх мэт олон давуу талууд нь амьдралд тун чухал юм.

продвижение и оптимизация сайтовм видео кредиткредитная карта евросеть лимиткредит в липецкедебет 26 кредит 02пропалкурсы валют приватбанка на сегодняbinaryна полкуплю автоконфискатplayworldoftanks.ruнакрутка сердечек ВКонтактецерковь духовного возрожденияЭлектроды Кировникос ресторан харьков

Интернетийн үйлчилгээ

Өндөр хурд, өргөн сүлжээ,
найдвартай байдал, хурдан
шуурхай үйлчилгээ, телефон
сүлжээнээс үл хамаарах ажиллагаа.

Шилэн кабелийн тухай

1. Шилэн кабелийн интернетийн үйлчилгээ
2. VPN үйлчилгээ
3. Шилэн кабелийн шөрмөс түрээслүүлэх үйлчилгээ
4. Шилэн кабель татах

Тендерийн урилга

Та бүхнийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт шилэн кабель суурилуулах болон гарсан гэмтлийг засварлах ажлын гүйцэтгэгч сонгон шалгарууллалтан урьж байна

Back to Top