Манай шилэн кабелийн интернет үйлчилгээ нь Жимобайл ХХК-ийн үндсэн дэд бүтэц, сүлжээнд суурилж байгаа тул хамрах хүрээний хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт өндөр хурдтай интернет үйлчилгээ үзүүлэх боломжтой.
FTTB – FIBER TO THE BUILDING нь шилэн кабелийг барилга байшин руу оруулах гэсэн утгатай. Байранд орсон шилэн кабелийн үзүүр дээр менеж свич тавьж түүнээс кабель татаж хэрэглэгчдэд интернетийг хүргэдэг. Шилэн кабелийг тухайн үйлчилгээ авах цэгтэй хамгийн ойрын байрлах сайтаас агаараар, сувгаар мөн антенаар татах боломжтой.
Тухайн байгууллагын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хямд үнэ, найдвартай өндөр хурдны шилэн кабелийн интернет үйлчилгээгээрээ хамтран ажилладаг.


Албан байгууллагын салбар, нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын хооронд шилэн кабелиар хувийн дотоод сүлжээ буюу VPN байгуулснаар 24 цагийн турш онлайнаар холбогдож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжтой.
Virtual Private Network буюу VPN гэдэг нь интернет зэрэг олон нийтийн харилцаа холбооны дэд бүтцийг ашиглан төв байгууллагынхаа сүлжээтэй холбогдох сүлжээ юм.
Албан байгууллагын салбар, нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын хооронд шилэн кабелийн шөрмөс гаргаж онлайн холболт үүсгэнэ. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон төгсгөлийн төхөөрөмж байрлуулж тухайн төхөөрөмжийнхөө хүчин чадлаар үйлчилгээ авах боломжтой.
IP78 үйлчилгээ нь албан байгууллагад зориулсан 78xx-xxxx дугаарлалт бүхий IP суурийн утасны үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний тусламжтайгаар байгууллагын дотуур холбоо зохион байгууулах, автомат хариулагч тохируулах зэрэг нэмэлт боломжуудыг агуулсан үйлчилгээ юм. Тус үйлчилгээ нь шилэн кабелийн сүлжээ нэвтэрсэн газарт ашиглах боломжтой. ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ: Суурин хэрэглээний хямд тариф IP, SIP технологиБайгууллагын дотоод холбооны цогц шийдэл
Өрхийн хэрэглээнд зориулагдсан энэхүү үйлчилгээ нь шилэн кабелийн /FTTB – Fiber To The Building/ технологид суурилсан бөгөөд хэрэглэгч та 4Mbps – 20Mbps хүртэлх хурдны сонголтуудаас өөрийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэх боломжтой. |
Хэрэглэгч бүр зөвхөн өөрт зориулсан нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтайгаар интернэтэд холбогдох бөгөөд дурын утасгүй интернэтийн орчин үүсгэдэг төхөөрөмж /WIFI ROUTER/ худалдан авч холболт хийлгэснээр таны гэрт утасгүй интернэтийн орчин бий болж ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер гэх мэт интернэтэд холбогдох боломжтой бүх төхөөрөмжүүд тань цахим ертөнцөд холбогдоно.
